НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


Төслийн чигийн төлөвлөлтийн загвар зураг

Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн загвар зургийг Нийслэлийн Ерөнхий Архитектор 2025.02.20-ны өдөр баталсан. Энэхүү загвар зураг нь 6 үндсэн агуулгаас бүрдэнэ.

Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг EPC гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.

Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм.

Өртөө хоорондын зай 0.8-1.7 километр байна. Өртөөний зай ойрхон байх тусам зорчигч бууж суухад хялбар, явган алхах нь багасна. Гэхдээ өртөө хэт ойрхон байвал метро байн байн зогсож, тээврийн хурд удаашрах сөрөг талтай байдаг. Иймд манай улсад хэрэгжүүлэх метроны өртөө хоорондын зайг дунджаар 1.3 км байхаар төлөвлөсөн нь дэлхийн туршлага, мэргэжлийн зөвлөх компанийн зөвлөгөөнд үндэслэсэн шийдвэр юм.


Улаанбаатар хотод төлөвлөгдсөн зүүн-баруун чиглэлийн Метроны 1-р шугам (Толгойт-Амгалан чиглэлийн 19.4 км урттай, 15 өртөө бүхий) нь илүү нягт, тээвэрт суурилсан хотын хөгжлийг бүрдүүлэх гол тулгуур болно. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (УБХЕТ 2040)-ний хүрээнд хотын тойргийг тэлж, нэг төвт хотоос олон төвт хотыг бий болгох зорилтыг тавиад байна. Үүнд төлөвлөгдсөн 14 орон нутгийн зэрэглэлтэй хотуудын 7 дэд төв нь Метроны шугамтай давхцаж байгаа нь эдгээр дэд төвүүдийн цаашдын хөгжүүлэлтэд метроны өртөөнүүд гол хөшүүрэг болохыг харуулж байна.  

Анх 2013 онд "ЖАЙКА" ОУБ-н боловсруулсан ТЭЗҮ дээр метрог 14 өртөөтэйгөөр төлөвлөж байсан бол шинэчилсэн ТЭЗҮ дээр 15 болгож нэмэгдүүлсэн. Мөн хот байгуулалт, байгаль орчин, зам тээвэр ба газар чөлөөлөлтийг давуу талыг нь тооцоолоод  14 өртөө газар доор, 1 нь газар дээр байхаар тусгасан.