Төслийн санхүүжилтийн дүн хэмжээ, олон эх үүсвэрээс бүрдэх магадлал өндөр тул санхүүжилтийн бүтэц, эрсдэлийн хуваарилалт, хууль эрх зүй, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон санхүүгийн зохицуулалтыг нэгдсэн байдлаар удирдах Зохицуулагч банк (Arranger Bank) шаардлагатай болсон.
Зохицуулагч банкийг сонгон шалгаруулах ажиллагааг дотоодын санхүү, хууль зүйн зөвлөхүүдийн оролцоотойгоор зохион байгуулж, дэлхийн тэргүүлэх 8 банканд “Санал ирүүлэх хүсэлт” (RFP) хүргүүлсэн. Үүнээс J.P. Morgan Chase Bank, Mitsubishi UFJ Financial Group, Société Générale, Standard Chartered Bank, HSBC зэрэг 5 банкнаас санал ирүүлсэн бөгөөд тоон болон чанарын шалгуураар үнэлж, J.P. Morgan Chase Bank-ийг шалгаруулан 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлын захидлыг (Engagement letter) үзэглэсэн.




_________________________________________________________________________________________________
Дээрх мэдээлэл нь зөвхөн мэдээллийн зориулалттай болно. J.P. Morgan Chase Bank N.A. болон түүний харьяа байгууллагуудын (J.P. Morgan) зүгээс зээл олгох, зээлийг зохион байгуулах, эсхүл бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой санал, уриалга, амлалтын талаарх маркетинг, зар сурталчилгаа биш юм.
Энд дурдсан төлөвлөж буй гүйлгээ нь магадлан шалгалт (due diligence), холбогдох урьдчилсан нөхцөлүүдийг хангах, эцсийн гэрээ, баримт бичгүүдийг байгуулах, мөн шаардлагатай дотоод болон гадаад зөвшөөрлүүдийг авах болон бусад холбогдох үйл явцаас хамаарна. Эдгээр үйл явцуудын үр дүнд гүйлгээ хэрэгжих эсэх нь тодорхойлогдох юм. J.P. Morgan болон түүний харьяа байгууллагууд нь энэхүү мэдээллийг шинэчлэх, эсвэл энэхүү хуудсанд дурдсан асуудалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдлын өөрчлөлтийн талаар аливаа этгээдэд мэдэгдэх үүрэг хүлээхгүй.