НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


01 01

Crossrail International

Тэртээ 1863 онд нээгдсэн дэлхийн анхны метро болох Лондонгийн “Метрополитан” шугам нь тухайн үедээ уурын хөдөлгүүртэй, богинохон маршруттай байсан бол дараа дараагийн он жилүүдэд шугамын тэлэлт, автомат удирдлага зэрэг олон үе шатыг туулж, дэлхийн хамгийн өргөн нийтийн тээврийн систем болж хөгжсөн байна.

Энэхүү 160 гаруй жилийн хөгжлийн оргил хэсгүүдийн нэг нь 21-р зуунд хэрэгжсэн Crossrail буюу өнөөдрийн Элизабет шугам юм. Энэ төсөл нь Лондоны тээврийн хэрэгцээг цогцоор нь шинэ шатанд гаргаж, зүүнээс баруун тийш 100 гаруй км замыг холбосон, 10 шинэ газар доорх буудал бүхий түүхэн бүтээн байгуулалт болсон. Crossrail төслийн нарийн инженерчлэл, төлөвлөлт, олон талын оролцоог амжилттай уялдуулан хэрэгжүүлсэн туршлагыг хуримтлуулж, үүний үндсэн дээр Crossrail International 2017 онд байгуулагдсан юм.

Тус байгууллага нь Лондонгийн метроны түүхэн туршлага, орчин үеийн инженерчлэлийн шийдлийг нэгтгэж, олон улсын түвшинд нийтийн тээвэр, төмөр зам, хотын дэд бүтцийн төслүүдэд зөвхөн технологийн шийдэл бус, институцийн загвар, санхүүжилтийн бүтцийн менежмент, нийгмийн хүртээмж зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг. Лондонгийн метро хэрхэн уурын тэрэгнээс ухаалаг галт тэрэгт хүрсэн түүхтэй адил, Кроссрэйл Интернэшнл ч дэвшилтэт, интеграцчилсан хөгжлийн үзэл баримтлалтайгаар дэлхий дахинд “Лондонгийн туршлага”-ыг хуваалцаж байгаа аж. 

ИБУИНХУ-ын Зам тээврийн яамны харъяа “Crossrail international” (CI) нь Их багтаамжийн нийтийн тээвэр “УБ метро” төслийн санхүүжилтийн Стратегийн Зөвлөхөөр  2025 онд ажилласан юм. Тус компани УБ метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажилласан. 2025 оны 03.27-ноос 03.29 хүртэл тус компанийн зөвлөх Patrick TenHave, Alistair Thomson, УБ Метро төслийн менежментийн зөвлөх компани Dohwa Engineering-ийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нарын удирдлагууд төслийн тендэрийн баримт бичгийг стандарт, Монгол улсын хууль эрх зүйн орчинд нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх 3 өдрийн семинар зохион байгуулав.


Мөн тус компанийн Гүйцэтгэх Захирал Пол Дайсон, зөвлөх Patrick TenHave болон TOD мэргэжилтэн Иан Линдсэй нар 2025 оны 7-р сард "Монголын Эдийн Засгийн Форум"-д хүрэлцэн ирж, оролцов. 


Мөн тус томилолтын үеэр НЗДТГ болон харъяа байгууллагуудын мэргэжилтнүүдэд зориулаад "Мега төслийн удирдлага. Эрсдэл ба Амжилт" сэдэв доор лекц уншсан.

Мөн 2025 оны 7-р сарын 7-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөх Их Британийн “Кроссрэйл Интернэшнл” ХХК (Crossrail International Ltd)-ийн Гүйцэтгэх захирал Пол Дайсон тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар талууд Улаанбаатар метро төслийн санхүүжилт, ажлын явц болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.


TOD буюу Нийтийн Тээвэрт Суурилсан Хөгжүүлэлтийн (НТСХ) хүрээнд Patrick TenHave болон Иан Линдсэй нар метроны шугамын дагуу талбайн судалгаа хийж, мөн Улаанбаатар хотын хөгжүүлэгчидтэй уулзалт зохион байгуулсны үр дүнд НТУГ болон Dohwa Engineering -ийн мэргэжилтнүүдэд НТСХ-ийн хүрээнд чухал зөвлөгөө өгөв. 




Ташрамд дурдахад, “Crossrail international” компани нь 2022 оны 5 дугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан юм.