НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


02 04

Тээвэрт Суурилсан Хөгжүүлэлт (TOD)

Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг Гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.


Улаанбаатар хотод төлөвлөгдсөн зүүн-баруун чиглэлийн Метроны 1-р шугам (Толгойт-Амгалан чиглэлийн 19.4 км урттай, 15 өртөө бүхий) нь илүү нягт, тээвэрт суурилсан хотын хөгжлийг бүрдүүлэх гол тулгуур болно. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (УБХЕТ 2040)-ний хүрээнд хотын тойргийг тэлж, нэг төвт хотоос олон төвт хотыг бий болгох зорилтыг тавиад байна. Үүнд төлөвлөгдсөн 14 орон нутгийн зэрэглэлтэй хотуудын 7 дэд төв нь Метроны шугамтай давхцаж байгаа нь эдгээр дэд төвүүдийн цаашдын хөгжүүлэлтэд метроны өртөөнүүд гол хөшүүрэг болохыг харуулж байна.  

TOD нь өртөөдийн орчимд хөгжүүлэлтийг төвлөрүүлэх замаар Газрын үнэ цэнийн өсөлтийн өгөөжийн механизм (LVC- Land Value Capture)-ыг татан төвлөрүүлж, метроны санхүүжилтийг дэмжиж, тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ. Үндсэндээ өртөөдийн эргэн тойрон дахь (800 метр радиус буюу 10 минутын алхалтын зайд) үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, бусад тээврийн хэрэгслүүдийн уялдаа нь хотын бүтцийг өөрчилж, явган алхалтыг дэмжиж, иргэдийн тав тухыг нэмэгдүүлнэ.

TOD-н гол зарчим:

- АЛХАХ

- ДУГУЙ унах

- ДАМЖИН СУУХ (Зогсоол болон зам ашиглалт зохицуулснаар хөдөлгөөнийг нэмэгдүүлэх)

- ХОЛБОЛТ (Гудамж болон замын сүлжээг нягтруулах)

- НИЙТИЙН ТЭЭВЭР (Чанартай нийтийн тээврийн зангилааны орчимд хөгжлийг төвлөрүүлэх)

- ХОЛИМОГ АШИГЛАЛТ (Орлого, хүн ам зүйн төлөвлөлт)


Их дэлгүүр ба ASA Arena хоорондын W1 өртөөний В-1 давхарыг дамжин өнгөрөх газар доорх явган алхалтын коридорын концепц зураг. Энэ нь УБ метро төслөөс тусдаа TOD төсөл байх бөгөөд Төр, Хувийн Хэвшлийн Түншлэл (ТХХТ)-р хэрэгжих төлөвлөгөөтэй. Тус холболт нь зөвхөн алхалтын орон зай биш, олон төрлийн жижиглэн худалдаа, үйлчилгээний коридор болох потенциалтай юм.