НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Улаанбаатар метроны цахилгаан хангамж, дохиолол холбооны системийн концепц зураг

Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн загвар зургийг Нийслэлийн Ерөнхий Архитектор 2025.02.20-ны өдөр баталсан. Энэхүү загвар зураг нь 6 үндсэн агуулгаас бүрдэнэ.

Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг EPC гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.

Цахилгаан эрчим хүч хангамжийн системийг дараах байдлаар төлөвлөнө:

- Зүтгүүрийн цахилгаан тэжээлийн систем: Эрчим хүчийг зүтгүүрийн дэд цахилгаан станцаас агаарын контактын хэлхээнд нийлүүлэх

- Цахилгаан хангамжийн систем: Өртөөн дэх дэд станц, эрчим хүчний байгууламжаас тухайн өртөөний төмөр замын дохиоллын систем, холбооны систем, гэрэлтүүлэг/хяналт,бага хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмж зэргийг эрчим хүчээр хангах Цахилгаан эрчим хүч хангамжийн системийн дэд цахилгаан станц гэдэгт өртөөн дэх түүчээ зүтгүүр болон холбох зүтгүүрийн дэд станцууд (шаардлагатай тохиолдолд), мөн эрчимхүчний байгууламж зэргийг багтаана Түүчээ зүтгүүрийн дэд станц нь гадна цахилгаан сүлжээнээс ирж буй өндөр хүчдэлийн цахилгааныг нийлүүлж, зүтгүүрийн эрчим хүчний хувьсах болон тогтмол гүйдлийн хүчдэлийг контактын хэлхээнд нийлүүлдэг.


Ерөнхийдөө 15-20 км хос замтай метроны шугамд шаардагдах цахилгаан эрчим хүчний хэрэглээ ойролцоогоор 20 ~ 30 МВт байдаг. Дээрх цахилгаан эрчим хүчний хангамжийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай харилцан зохицуулна.

Дохиолол холбооны систем

Холбооны систем