

Улаанбаатар Метро төслийн санхүүжилтийн зохих хувийг олон улсын эх үүсвэрээс шийдвэрлэх чиглэлд санхүүгийн болон хуулийн зөвлөхөөр Нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь 2025 оноос эхлэн ажиллаж эхэлсэн.
Энэхүү дотоодын санхүү, хуулийн зөвлөх нь санхүүжилтийг зохицуулах үүрэг бүхий Зохицуулагч банкийг сонгон шалгаруулах, төслийн бүтээн байгуулалтын ажлын худалдан авах ажиллагааны баримт бичиг боловсруулалт зэрэгт мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлсээр байна.