НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Х.Елик: Метроны өртөөнүүдийг "амьд орчин” байлгахаар төлөвлөж байна

Нийтлэлийн холбоос: https://gogo.mn/r/woxlx5 

Намайг анх ажилд ороход БНСУ-ын “Духуа инженеринг” ХК-тай төслийн зөвлөх үйлчилгээний гэрээ (2025.07.05) зураад байлаа. Төслийн ТЭЗҮ, концепц дизайн гээд л байнга хуралтай, завгүй байсан. Удалгүй төслийн стратегийн зөвлөх болох Лондоны "Crossrail International" компанитай хамтран ажиллахаар боллоо.

Лондон хот Crossrail төслөө хэрэгжүүлэх явцдаа ямар саад бэрхшээлтэй тулгарсан бэ, бид нар юун дээр анхаарах ёстой вэ? гэх мэт асуултад олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө аван, мөр зэрэгцэн ажиллаж байна.

Миний хувьд яг одоо зөвхөн зураг төсөл гэлгүй метро төслийн тендерийн хоёрдугаар үе шатны бичиг, баримтыг бэлдэх ажилд төвлөрч байна.


Бусад улс, орон анх хэрхэн метротой болж байв гэдгийг судалж байна л даа. Түгжрэл, утаа гэх мэтчилэн өнөөдөр бидний шийдэж чадахгүй байгаа асуудал бусад оронд ч байжээ. Гэхдээ метро, төмөр замын бүтээн байгуулалтаараа энэ асуудлуудаа шийдэж чадсан нь байна. Тухайлбал Японд 1940-өөд оны үед төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дараа нь дэлхийн II дайны дараах сэргэлтээр хотжилт, инфраструктурын шинэчлэлүүд хийсэн. 1960-аад оноос эдийн засаг хурдтай сэргэж, 1964 онд Японы анхны өндөр хурдны галт тэрэг "Шинкансен" ашиглалтад орж, төмөр замын сүлжээний хөгжил, хотын төвүүдийн холболт эрс сайжирчээ.

1970-80-аад онуудад дэлхийн засгийн тогтвортой өсөлт үргэлжилж, төмөр зам-хотын хөгжлийн интеграц зарчмын дагуу төрөл бүрийн "өртөө төвт" дэд бүтэц, өртөө орчмын тээвэрт суурилсан хөгжүүлэлт (TOD) загварууд өргөн дэлгэрсэн. Жишээлбэл, Яармагтай адил 6 салаа замтай байсан бол үүнийг бусад нийтийн тээврийн хэрэгсэлтэй уялдуулсан 2 салаа зам болгожээ. Ингэснээр хүмүүст хувийн машин төдийлөн шаардлагагүй болсон байна. Үүнтэй адил манайд ч хонгилын үзүүрт гэрэл ассан гэж хэлж болно. Бид тэр гэрэлд хүрэхийн төлөө өдөр бүр уйгагүйгээр хичээн ажиллаж байна.