НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, “Барилгачдын өдөр” өнөөдөр тохиож байна. Нийслэлийн барилга, бүтээн байгуулалтад идэвх санаачилгатай ажиллаж, манлайлсан инженерүүдэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаас “Тэргүүний барилгачин”, “Салбарын жуух” болон Ойн медалиар шагнасныг “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал З.Батырбек гардуулж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

“Монгол Улсын барилгын салбарын түүхт 100 жилийн ой бол эх орны хөгжил, хот байгуулалт, бүтээн байгуулалтын түүхийг бичилцсэн үе үеийн барилгачид, инженер, мэргэжилтнүүдийн бахархлын өдөр юм. Залуус та бүхний мэдлэг, ур чадвар, хариуцлага, хөдөлмөрөөс нийслэлийн хөгжил, иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин хамаарна. Бидний өмнө нийслэлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах олон чухал төсөл, бүтээн байгуулалт хүлээгдэж буй. Тухайлбал, “Дүүжин замын тээвэр”, “Төмөр зам доогуурх нүхэн гарц” зэрэг төслийг энэ онд ашиглалтад оруулах зорилт бий. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж байгаа та бүхэндээ талархаж байна. Өнөөдрийн та бүхний зүтгэл маргаашийн Улаанбаатарын хөгжилд үлдэх үнэ цэнтэй бүтээн байгуулалт болно. Та бүхэндээ “Барилгачдын өдөр”-ийн мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн Захирал З.Батырбек онцолсон.

Салбарын шагнал хүртсэн инженерүүдийг танилцуулъя.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдгээр

Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн дарга Ж.Лхагвадорж

Эрчим хүч хөгжүүлэлт төслийн ахлах инженер С.Мөнхбат

Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төслийн ахлах инженер А.Болор

Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн ахлах инженер Д.Оюундарь

Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн төсөл хариуцсан инженер Н.Гарьдмагнай

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Жуух бичиг”-ээр

Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа

Хөрөнгө оруулалтын хэлтсийн төслийн инженер, төсөвчин Л.Цэрэнлхам

“Барилгын салбарын 100 жилийн ойн медаль”-аар Б.Галбадрах, М.Золбоо, Б.Дашзэвгэ, Б.Сарнай, Э.Энхбат, А.Эрдэнэтуяа, Д.Гансүх, У.Аззаяа, Х.Цэрэндулам, Г.Хулан нар тус тус шагнагдсан юм.