НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


ДУБАЙ ХОТ "20 МИНУТЫН ХОТ"-ЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Дубай 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ нь хотын оршин суугчид өдөр тутмын амьдралдаа хэрэгтэй үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн төв, худалдаа, ажлын байр, соёлын болон амралт зугаалгын газруудад 20 минутын дотор хүрэх боломжтой хүн төвт хотын загвар юм.

Энэ хүрээнд:

  • Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг хоёр дахин нэмэгдүүлж, хотын нийт талбайн 60 орчим хувийг ногоон бүс болгох;
  • Нийтийн тээвэр болон унадаг дугуйн сүлжээг өргөжүүлж, хувийн авто хэрэглээг багасган, агаарын бохирдлыг бууруулах
  • Түүхэн, соёлын өвийн дүүргүүдийг сэргээн хамгаалж, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх;
  • Эдийн засгийн төвлөрлийг олон төвт болгох замаар бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлуудыг тусгажээ. 

Шинжээчид "20 минутын хот"-ыг амжилттай хөгжүүлсэнээр Дубай хот эрчим хүч, байгаль орчинд ээлтэй, олон улсын жишигт нийцсэн ухаалаг хот болон төлөвших суурь тавигдана гэж дүгнэж байгаа аж.