НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-ИЙГ ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛӨӨР ҮЕ ШАТТАЙ ХЭЛЭЛЦЭЖ ДЭМЖЛЭЭ

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгарч, энэ хүрээнд Жайкагийн 2013 онд боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг иж бүрнээр шинэчлэх, Инженер-геологи болон бусад суурь судалгааны нийт 6 ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, геологийн өрөмдлөгийн ажлыг Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын дагуу 500 м тутамд 30 м-ийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь шинжилгээг хийсэн. Мөн гидрогеологи, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, зорчигч хөдөлгөөний судалгаа, тээврийн эрэлтийн судалгааны үндсэн дээр дата анализ хийж, шинэчлэн боловсруулсан ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүллээ.


Тус шинэчилсэн ТЭЗҮ-ийг Зам тээврийн яамны мэргэжлийн зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд ХББОС-ын сайдын тушаалаар салбар дундын өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ТЭЗҮ-ийг магадлах ажлыг 100% хийж гүйцэтгэсэн байна.

Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн хүрэх 19,4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх бөгөөд ашиглалтад орсноор оргил цагт нэг чиглэлд цагт 17200 хүн тээвэрлэх тооцоо судалгаа гарчээ.



https://mrt.gov.mn/i/4417