НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


МЕТРОНЫ ХОНГИЛЫГ БҮТЭЭДЭГ TBM МАШИН

Метроны хонгилыг газрын гүнд, авто замын хөдөлгөөнийг саатуулалгүй, өндөр нарийвчлалтайгаар ухдаг технологи бол TBM (Tunnel Boring Machine) хэмээх аварга том нүх ухдаг машин юм.


Энэхүү машин нь 200-7000 тонн жинтэй, 4-17 метрийн диаметртэй байдаг ба хоногт 10-30 метр урагшлах чадвартай. Хонгилыг ухахдаа хөрсийг тасдан зүсэж, арын хэсэг рүү туузан дамжуулалттайгаар гаргана. Үүний зэрэгцээ бетон цагираг угсарч, шинээр үүссэн хонгилын ханыг бэхжүүлдэг.


Энэхүү машин хөрсний даралтыг тэнцвэржүүлдэг тусгай системтэй. Үүний ачаар нуралт, суулт үүсэхгүй, гадаргын барилга байгууламж, авто замд ямар ч нөлөө үзүүлдэггүй. Мөн лазер навигаци, GPS ашиглан чиглэлээ өндөр нарийвчлалтайгаар барина.


Бидний үл анзаарах гүнд, “автомат уурхайчин” шиг төхөөрөмж метроны дэд бүтцийг аюулгүй, хурдан, чимээгүй барьдаг байна.