НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


25 12

ШУТИС, ХАЛЛА ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН МЕТРОНЫ ИНЖЕНЕРИЙН “2+2” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАН ХОС ДИПЛОМТОЙ ТӨГСӨХ БОЛОМЖ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ДАГУУ

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ

Метроны төсөлд мэргэжилтэн бэлтгэх гурван талт санамж бичиг байгууллаа

НЗДТГ, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /ШУТИС/ болон "Духуа инженеринг" ХК нар хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, ШУТИС-ын Ректор, Доктор (Ph.D), профессор Т.Намнан болон "Духуа инженеринг" ХК-ийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулснаар нийслэл Улаанбаатар хотод "Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төслийн шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоог бий болгох, сургалтын системийг нэвтрүүлнэ. Тодруулбал, хамтарсан зэрэг олгох болон хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, "Духуа инженеринг" ХК-д дадлага хийх зэрэг чухал ач холбогдолтой. "Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метроны төслийг хэрэгжүүлэхэд 600 гаруй инженер техникийн ажилчид нэн шаардлагатай. Энэ хүрээнд 2030 онд метроны төсөл ашиглалтад ороход уг төслийг авч явах боловсон хүчний багаа бүрдүүлэх зорилгоор ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ШУТИС нь 2000 гаруй багш ажилтантай бөгөөд 1000 гаруй нь докторын зэрэгтэй эрдэмтэн, судлаачид байна. Цаашид томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газар хооронд гэрээ хийх хэлэлцээрийн шатанд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд зөвхөн гаднын баг гэхээсээ илүүтэй манай улсын инженерийн чиглэлийн их, дээд сургуулиудад ажиллаж буй дотоод боловсон хүчин болох эрдэмтэн, багш, судлаачдыг оруулах нь зүйтэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ШУТИС, ХАЛЛА ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.


ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН ЖАГСААЛТ


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон ХАЛЛА их сургууль хамтран “Улаанбаатар метро” төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх бакалаврын “2+2” хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

  • Барилгын инженерчлэл
  • Удирдлага ба хяналтын инженерчлэл
  • Механик болон хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл
  • Дохиолол ба цахилгааны инженерчлэл

Тус хөтөлбөр нь оюутнуудад олон улсын түвшний боловсрол эзэмшиж, хос дипломтой төгсөх боломж олгохын зэрэгцээ метро, төмөр зам, трамвай зэрэг өндөр технологийн тээврийн салбарт ажиллах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

Орчин үеийн дэд бүтцийн томоохон төслүүдэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй залуус та бүхнийг урьж байна.

📌 Бүртгүүлэх холбоос:

https://burtgel.elselt.edu.mn

✅ Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

🌐 https://mes.must.edu.mn/mn

📧 ubmetro@ipiu.mn

📞 86863140