НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


ТУННЕЛ БА ТУННЕЛ ӨРӨМДЛӨГИЙН МАШИН (TBM)

Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн загвар зургийг Нийслэлийн Ерөнхий Архитектор 2025.02.20-ны өдөр баталсан. Энэхүү загвар зураг нь 6 үндсэн агуулгаас бүрдэнэ.

Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг EPC гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.

ТУННЕЛ ӨРӨМДЛӨГИЙН МАШИН (TBM)
Туннелийг урьдчилан цутгасан төмөр бетон сегментүүдээр бэхжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр сегментүүд туннелийн эргэн тойронд цагариг бүтэц үүсгэж, хөрсний даралтаас тогтвортой байлгах болон ус нэвтрэлтээс сэргийлэх үүрэг гүйцэтгэнэ. 

Мөн LAUNCHING SHAFT буюу TBM машин оруулж гаргах шафтнуудтай ойрхон барилга угсралтын талбай дээр TBM машины бэлтгэл ажлын талбай хэрэгтэй болно. Жишээ: 


TBM -ийн үйл ажиллагааны талаар ойлголт өгөх жишээ энимейшн видео: [ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ ]

TBM-ийн Онцлог:

- Өндөр үр ашигтай;

- Туннелийг ухах явцад хотын замын хөдөлгөөн & хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл бага;

TBM-ийн Давуу тал:

- Цаг уурын нөхцлөөс хамаарахгүй;

- Өрөмдлөгийн гүн, зай, хөрсний чанар, хөрсний усны түвшин харгалзахгүй;

- Хот, суурин газруудад тохиромжтой бөгөөд гадаргуугийн их хэмжээний эвдрэлээс сэргийлэх;

- Дуу чимээ, чичиргээг бууруулах;

Туннел өрөмдлөгийн машин (TBM)

TBM-н төрлүүд: 

HARD ROCK TBM 

- Геологийн тогтвортой, хатуу хөрсөнд хамгийн тохиромжтой; 

- Чулуулгийг жижиг хэсгүүд болгон бутлах, хагалахад зориулагдсан;

SLURRY TBM

- Сийрэг, нягт бус хөрснүүдэд хэрэглэхэд тохиромжтой;

- Өрөмдлөгийн нүүрэнд ус & хөрсний даралтыг тэнцвэржүүлэх зорилгоор танканд шаардлагатай даралтыг ашиглах арга;

EPB SHIELD TBM

- Тодорхой хэмжээний нарийн хэсэг агуулсан нягт хөрсөнд ашиглахад тохиромжтой;

- Барилга угсралтын талбай харьцангуй бага шаарддаг;

- Дуу чимээ харьцангуй бага;