НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


ТӨСЛИЙН УС ЗҮЙН ТАЙЛАНГ ХАЙДРОДИЗАЙН ПРОЖЕКТ ХХК ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ.

УС ЗҮЙН СУДАЛГАА: 

1. Улаанбаатар хотын Метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17.7 км байхаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын хувьд байгалийн гамшигт үзэгдлүүдийн нэг болох усны үер Туул гол болон түүний цутгалтуудад жил болгон тохиолддог. Харин хэдийд ямар хэмжээний үер болохыг урьдчилан мэдээлэх нь төвөгтэй бөгөөд нарийн судалгаа шаардагдана. Хур борооны үерийн хамгийн их урсцыг нарийн зөв тооцох нь Метро байгуулахад тооцооны чухал үндэс болно. Ус зүйн их урсцын тооцоог хийхдээ урьд өмнө Улаанбаатар хотод тохиолдсон уруйн үерийн баримт, мэдээллүүдийг нэгтгэн боловсруулах, үерийн мөрөөр хэмжсэн хэмжилтийн үр дүн, тоо баримтуудыг нэгтгэх, ажиглалт судалгаатай голуудын тооцоо болон ажиглалт судалгаагүй гол, сайруудын тооцоог нэгтгэн боловсруулсан болно. 

Улаанбаатар хотод ажиглалт судалгаатай голуудын хувьд 3 гол байдаг бөгөөд эдгээрийн ажиглалтад үндэслэн 1 хувь хангамшилтай үерийн урсцын хэмжээг тогтоосон. 

  1. Туул гол- Улаанбаатар харуул 1945 оноос 
  2. Сэлбэ-Дамбадаржаад 1985 оноос, 1998 оноос, Сэлбэ-Санзай 1994 оноос 
  3. Улиастай гол-Улиастай харуул 1992 оноос тус тус усны горимын байнгын ажиглалт, судалгааг хийж байна. 




         УС ЗҮЙ: 

        Их Нарангийн гол нь Толгойт /далайн түвшнээс дээш 1,830.5 м/ уулын өврөөс эх авч хойноос урагш чиглэлтэй урсаж, Туул голын баруун татам хүрч задгайран сарнина. Сав газрын эхэн, дунд хэсэгт голын хөндий хавчиг, адаг хэсэг уужим болно. Голын голдирол, татам нь сав газрын эхээр тод бус боловч дунд адаг хэсгээр тод ялгарна. Сайрын голдирлын өргө эхэндээ 0,25+1,0 м, дунд адаг хэсэгт өргөсөн 5,0+10,0 м болно. Сайрын эргийн өндөр сав газрын нийт уртад харилцан адилгүй, эргийн хамгийн өндөр үерийн усанд идэгдсэн хэсэгт 10,0-15,0 м-т хүрнэ. Голдирол нь хайрга чулуун хурдастай. 

      Баянголын амны сайр нь уулын өврөс эх авч хойноос урагш чиглэн Туул голын баруун татам хүрч, задгайран сарнина.  Орбитын зүүн жижиг сайр. Сайр нь Орбитын зүүн хойд бэсрэг уулын өвчрөөс эх авч хойноосоо урагш чиглэн Орбит-Улаанбаатар авто зам хүрээд сарнина. Баруун Нарангийн ус хурах талбайн хэмжээ 24,6 км.кв, голын голдирлын урт 11 км. Зүүн Нарангийн ус хурах талбайн хэмжээ 24,6 км.кв, голын голдирлын урт 11 км. Баянголын амны талбай ус хурах талбайн хэмжээ 54,6 км.кв, голын голдирлын урт 14,9 км.

Барилга байгууламжийн хүчин чадал, бүрдэл: 

          Хотын баруун хэсэгт үйлдвэрийн газрууд, нефтийн агуулахууд, баруун зүгт зорчих автомашины гол зам, 22-ын товчоо зэрэг байгууламжид Зүүн ба Баруун Наран, Баянголын амнаас үерийн усны аюул байнга тохиолдож байна. Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Усны эрчим ХХК 2010 онд 14,5 км урт сувгийн зураг төслийг боловсруулжээ. Зүүн нарангийн суваг нь төв цэвэрлэх байгууламжийн зүүн талаар гарах бол Баруун Наран, Баянголын амны сувгуудыг нийлүүлэн 22 товчооны зүүн талаар гарган байгуулахаар төлөвлөжээ. 2012 оноос адаг хэсгээс нь 1,3 км урт, 93,5 м3/сек ус өнгөрүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулсан байна. Нарангийн үерийн хамгаалалт нийт 11,8 км бөгөөд Баруун Наран, Зүүн Наран, Дунд Наран гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Баруун Нарангийн гол суваг нь эхлэл хэсэгт барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд одоо байгаа төгсгөлийн хэсэгт хавтангууд нь усанд идэгдсэн байдалтай байна.