НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


10 08

Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ талаар Их Британийн алдарт “Метро” сайтад нийтэлснийг орчуулан хүргэж байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын талаар таны мэдэхгүй байж болох сонирхолтой баримтууд

Улаанбаатар хот бол манай гарагийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд жилийн дундаж температур нь хөлдөлтийн хэмээс арай өндөр байдаг. Уг нийслэлийн монгол нэрийг нь шууд орчуулбал "Red Hero" болно. Улаанбаатарт өнөөг хүртэл метроны системийг барьж чадаагүй л байна.

Энэ нь оролдлого дутсанаас болсон зүйл биш юм. Хотын өргөн гудамжны доор туннель ба хөнгөн галт тэрэгний тээврийг нэвтрүүлэх шаргуу хүчин чармайлт нь 15 гаруй жилийн турш хийгдэж байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Франц зэрэг улс орон тусламж санал болгосон ч үр дүнд хүрсэнгүй.

Харин одоо Улаанбаатар хотод метро барих боломж бүрдээд байна. Метроны Элизабет шугам баруун зүгийн Рединг хотоос эхлэн зүүн зүгт Шенфилд хүртэл зорчигч тээвэрлэх, ягаан өнгийн логотой, агааржуулалттай төмөр замын шугам бөгөөд 4,300 миль зайд хүрнэ.

Тийм ээ, та үүнийг зөв уншсан - манай Элизабет шугам удахгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гүнийг дайран өнгөрөх гэж байна.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Фиона Блайт өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрийн өргөөндөө Улаанбаатар хотын дарга Хишгээгийн Нямбаатартай уулзах үеэр Элизабет шугамын талаар анх дурдаж байв. Элчин сайдын сууц нь хотын захын энгийн нэгэн байшин бөгөөд дотоодын урлагийн бүтээл, Британийн тугтай дэрнүүдээр чимэглэгдсэн байлаа.

Хотын дарга өөрийн зорилго, эрмэлзлийг илэрхийлж, уулзалтад өнгөрсөн жил хэвлэгдсэнээсээ хойш дэлхийн хот төлөвлөлтийн болон дэд бүтцийн сонирхогчдын дунд хурдан алдаршсан, “How Big Things Get Done” нэртэй номыг авчирсан юм.

Блайт түүний талаар хэлэхдээ:

"Тэр шууд л ажлын тухай яриандаа ордог, магтаалд тийм ч сонирхолгүй хүн. Тэр бол томоохон зүйлсийг хэрэгжүүлэхийг зорьж буй хүн" гэжээ.

Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт, муур Мискийгийн хамт, Нийслэлийн Засаг дарга Хишгээгийн Нямбаатартай хамт хуралдаж буй нь (Зураг: FCDO)

Тэрбээр түүнийг болон гэргийг нь Йоркшир цайгаар дайлж, Их Британид сүүлийн жилүүдэд хэрэгжсэн “хамгийн том” ажлуудын нэгийг танилцуулсан юм.

Энэ уулзалт нь хотын дарга сонгогдсоноос ердөө нэг сарын дараа болсон бөгөөд гурван долоо хоногийн дараа Х.Нямбаатар дарга Лондон хотод ирж, “Элизабет шугам”-аар өөрийн биеэр зорчсон байна.

Зүүнээс баруун тийш: Монгол Улсаас Их Британи Улсад суугаа Элчин сайд Э.Баттөмөр, Crossrail компанийн Саймон Беннетт, Хотын дарга Х. Нямбаатар, Crossrail компанийн Гүйцэтгэх захирал Пол Дайсон, мөн Блайт нар Бонд Стрийт өртөөнд (Зураг: FCDO).

Тэрбээр энэхүү айлчлал болон хоёрдугаар сард болсон дахин айлчлалынхаа үеэр Их Британи Улсын Тээврийн сайд Майк Кэйн, Гадаад хэргийн яамны сайд Кэтрин Уэст, Crossrail компанийн гүйцэтгэх захирал Пол Дайсон зэрэг албаны хүмүүстэй уулзсан байна.

Блайтын тодорхойлсноор “маш шуудхан, гол асуудалдаа төвлөрдөг” хүн болох Нямбаатар дарга, ийм төрлийн систем Улаанбаатарт хэрхэн хэрэгжиж болохыг ойлгохын тулд ярианы эхэнд л нарийн дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулжээ.

Үр дүнд нь, Элизабет шугамыг хэрэгжүүлсэн Crossrail International компани нь 19.4 км урт, 15 өртөө бүхий “Улаанбаатар метро” төслийн стратегийн зөвлөхөөр ажиллахаар болсон бөгөөд Их Британийн компаниуд хэдэн зуун сая фунтийн өртөг бүхий холбогдох гэрээнүүдэд оролцох боломж бүрдсэн.

Энэ нь Британийн бизнесүүдэд том боломж төдийгүй Монгол Улсад ч асар их ач холбогдолтой. “Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн иргэдийн авто зам дээр зорчих хугацаа богиносож, агаарын чанар сайжирч, хотын амьдрал илүү идэвхтэй, өрнүүн болох юм.

Одоогоор Улаанбаатар хот хүн ам нь эрчимтэй нэмэгдэж, өргөн талбайд тархан суурьшсан, нийтийн тээврийн тогтолцоо нь бараг бүрэн автобуснаас хамаарсан, хангалтгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа гол асуудлын нэг бол авто замын түгжрэл юм.

Их ачааллын цагт Яармаг чиглэлийн замаар өдөрт ойролцоогоор 95,000 тээврийн хэрэгсэл зорчдог. Ялангуяа өвөл -37°C хүртэл хүйтэрдэг газарт өдөр бүр хэдэн цагийн турш түгжирч суух нь үнэхээр хүнд нөхцөл.

Улаанбаатар хотод зарим иргэд нүүрс хэрэглэдэг, автомашины бохирдол ихтэй байдаг нь Улаанбаатарыг дэлхийн хамгийн их бохирдолтой нийслэлийн нэг болгосон. Хотын төвд өссөн хүүхдүүд хөдөө орчинд өссөн хүүхдүүдтэй харьцуулахад уушгины багтаамж нь 40%-иар бага байдаг.

Хотын иргэдийн хувьд энэ байдалд дургүйцэх нь ойлгомжтой. Метроны систем бол түгжрэлийг бууруулах хамгийн бодит шийдэл юм. Гэвч сүүлийн 15 жилийн хугацаанд түүнийг хэрэгжүүлэх бүх оролдлого бүтэлгүйтэж, олон хүнийг бухимдуулсан.

Харин Х.Нямбаатар хотын даргаар сонгогдсоноос хойш тэрбээр нийслэлд өөрийн гэсэн “Элизабет шугам”-ыг төлөвлөх ажлыг эрчимтэй урагшлуулж байна.

‘Монголд нэр хүндтэй хүнтэй галт тэргээр хамт явах нь нэлээд онцгой мэдрэмж байлаа’ хэмээн Блайт дурсан ярив.

Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ: “Монгол Улс болон Их Британи Улс хамтран дэлхийн түвшний метроны системийг эхнээс нь байгуулж байна. Энэ нь 1861 онд Лондоны газар доорх тээврийн системийг бий болгосон хотын зоримог алсын хараатай эн зэрэгцэнэ.

https://metro.co.uk/2025/08/10/a-cup-tea-led-uk-heading-first-metro-system-mongolia-23782423/

https://ikon.mn/n/3gwc