НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Их Бритианийн DBT-н зохион байгуулсан Цахим барилгажилтын дэд бүтцийн Форумд оролцов

Их Британийн Засгийн газрын UK Department for Business and Trade (DBT)-ээс зохион байгуулсан “UK–Mongolia Infrastructure Forum: Digital Construction” арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус форумд Монголын төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон Их Британийн тэргүүлэх байгууллагууд болох Connected Places Catapult, British Standards Institution, Zaha Hadid Architects зэрэг байгууллагууд оролцож, дэд бүтцийн салбар дахь дижитал шилжилт, инновац, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн юм.


Энэхүү форум нь 2025 оны 10 дугаар сард Лондон хотноо зохион байгуулагдсан "UK-Mongolia Infrastructure Forum"-ийн үргэлжлэл болж, илүү практик, салбарын хэрэгцээнд нийцсэн хэлэлцүүлэг, воркшопуудаар өрнөсөн нь онцлог байлаа. Оролцогчид дижитал барилга, ухаалаг дэд бүтэц, стандартчилал болон олон улсын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжуудыг гүнзгий авч хэлэлцсэн нь өндөр ач холбогдолтой байв.

Тус арга хэмжээнд Улаанбаатар метро төслийн архитектор болон инженерүүд идэвхтэй оролцож, салбарын хөгжилд чиглэсэн санал, туршлагаа хуваалцлаа. Тэд дижитал технологийг дэд бүтцийн томоохон төслүүдэд нэвтрүүлэх нь үр ашиг, ил тод байдал, тогтвортой хөгжлийг хангах чухал хүчин зүйл болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Форумын хүрээнд талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад дэвшилтэт технологи, стандартуудыг нутагшуулах чиглэлээр нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ удаагийн арга хэмжээ нь Монгол, Их Британийн дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.