2025 оны 11-р сарын 25-ны өдөр Их Британийн Засгийн газрын барилгын цахимжуулалтын тэргүүлэх байгууллагууд болох Connected Places Catapult (CPC), British Standards Institution (BSI) төлөөллүүд Их Британийн Элчин сайдын яамаар дамжуулан НТУГ-тай уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалт нь УБ Метро, Тээвэрт суурилсан хөгжүүлэлт (TOD), Сэлбэ 20 минутын хот, 20 минутын хотын үзэл баримтлал, мөн бусад дэд бүтцийн мега төслүүдийн хэрэгжилтэд дижитал технологи, олон улсын стандарт, туршлага солилцсон ба чухал ач холбогдолтой тул төслүүдийн захирлууд болон ахлах инженерүүдийг оролцоод, санал бодлоо хуваалцсан юм.