НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


МЕТРОНЫ ДЕПО БАРИХ БАЙРШИЛД ХӨРСНИЙ НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ ХИЙВ

“Улаанбаатар метро” төслийн хүрээнд метроны галт тэрэгний засвар, үйлчилгээний гол төв болох Депо байгуулах байршилд хөрсний нарийвчилсан судалгааг үе шаттайгаар гүйцэтгэлээ.

Депо нь техникийн өндөр ачаалал, дэд бүтцийн томоохон байгууламжуудыг багтаах тул хөрсний даац, тогтвортой байдлыг нарийн тогтоох нь төслийн аюулгүй байдлын үндэс юм.

Судалгааны бэлтгэл ажлын хүрээнд Google Earth мэдээллийн сан, сансрын зураг болон байр зүйн суурь зураглалыг ашиглан Депо барих талбайн хөрсний тархалт, зонхилох хэв шинжийг тодорхойлж, сорьц авах цэгүүдийг урьдчилан тогтоов.


Хөрсний судалгаа, шинжилгээ

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний (БОННҮ) тайлан боловсруулах хүрээнд хээрийн судалгаа, сорьц авалтыг холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэсэн.

Шинжилгээний мэдээлэл
  • Хугацаа: 2025.07.01-24
  • Лаборатори: “GREEN LAB” Хөрс, Усны Лаборатори
  • Сорьц бүрдүүлсэн байгууллага: “Эко Натур” ХХК
Хөрсний химийн задлан шинжилгээний дүн.

  • Иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх байдал: Судалгаагаар хөрсний найрлага дахь эрдэс бодисууд (Фосфор, Кали, Кальци) хэвийн түвшинд байна. Хөрсний шүлтлэг шинж чанар (pH 8.13–9.5) нь хотын суурьшлын бүсэд байдаг ердийн үзүүлэлт бөгөөд энэ нь иргэдийн эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлдэггүй, зөвхөн ургамал ургах орчинд хамааралтай үзүүлэлт юм.

  • Барилгын аюулгүй байдал ба хөрсний бүтэц: Хөрсний бүтэц нь шинжлэх ухааны ангилалаар “шавранцар” төрөлд багтаж байна. Энэ нь метроны газар доорх байгууламж барихад хамгийн тохиромжтой хөрсний төрөл юм.
  • Бат бэх чанар: Хөрсний нягт болон сийрэгжилтийн харьцаа зохистой байгаа нь барилгын ажил гүйцэтгэх үед суулт өгөх эрсдэл бага, бат бэх болохыг илтгэж байна.
  • Ус нэвтрүүлэлт: Элсэрхэг бүтэц давамгайлж байгаа нь хур тунадасны ус хөрсөнд чөлөөтэй нэвчих нөхцөлийг бүрдүүлж, гадаргын ус тогтохоос сэргийлдэг давуу талтай.
Нэгдсэн дүгнэлт

Судалгаанд хамрагдсан хөрсний төлөв байдал нь иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд ямар нэгэн хор хөнөөлгүй бөгөөд метроны барилга угсралтын инженерийн шийдэлд техникийн таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

БОННҮ-ний хүрээнд ийнхүү хөрсийг нарийвчлан шинжилснээр барилгын ажлын явцад хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах хяналт-шинжилгээ, үнэлгээний бодит суурь үндэслэл болох юм.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ