НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН ТРАСС ДАГУУХ АГААРЫН ЧАНАРЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН

"Улаанбаатар метро" төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний хүрээнд метроны трасс болон орчны бүсийн агаарын чанарыг тодорхойлох суурь судалгааг амжилттай гүйцэтгэж дууслаа. Энэхүү судалгаа нь бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнөх хүрээлэн буй орчны төлөв байдлыг баримтжуулах, хяналтын суурь жишиг үзүүлэлтийг (Baseline data) тогтоох зорилготой юм.

Судалгааны аргачлал ба Агаарын чанарын индекс (AQI)

Хээрийн хэмжилт, шинжилгээг ЦУОШГ-ын Байгаль орчны хэмжил зүйн төв лаборатори гүйцэтгэсэн. Төслийн төлөөлөх чадвартай нийт 16 цэгийг (Энхтайвны өргөн чөлөөний дагуу 15 цэг болон депо орчим 1 цэг) сонгон авч, дараах үндсэн үзүүлэлтүүдийг стандартын дагуу тодорхойллоо.

  • Хүхэрлэг хий (SO2) болон Азотын давхар исэл (NO2): Түлшний шаталтаас үүсдэг, амьсгалын замын эрүүл мэндэд нөлөөлөх хийнүүд.
  • Нийт тоос (TSP): Уушгины үйл ажиллагаанд шууд нөлөөлөх агаар дахь хатуу хэсгүүд.
  • Орчны дуу чимээ (dBA): Хүний сэтгэлзүй, тав тухыг тодорхойлогч хүчин зүйл.

Үр дүнгийн онцлох тайлбар:

Хэмжилтийн явцад зарим байршлуудад (Саппоро, Ботаник, Толгойт гэх мэт) тоосжилт болон хийн агууламж бусад цэгүүдээс харьцангуй өндөр гарсан нь тухайн орчны авто замын хөдөлгөөний нягтрал, ил задгай хөрс зэрэг хотын өнөөгийн нөхцөл байдлыг илтгэж байгаа юм.

  • Индексийн үзүүлэлт: Агаарын чанарын индекс 0–52 нэгж буюу олон улсын стандартаар "Маш цэвэр" болон "Цэвэр" түвшинд байна.
  • Чанарын ангилал: Хэмжилт хийсэн цэгүүдийн 94% нь "Цэвэр", 6% нь "Хэвийн" ангилалд багтаж байгаа бөгөөд энэ нь төсөл хэрэгжих орчин өнөөдрийн байдлаар иргэдэд ямар нэгэн эрсдэлгүй, хүрээлэн буй орчны таатай нөхцөлд байгаагийн илэрхийлэл юм.
Нэгдсэн дүгнэлт:

Метроны бариьгын ажил эхэлхээс өмнө агаарын төлөв байдал нь иргэдийн эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэлгүй байна. Үзүүлэлтиүүд үндэсний стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур гарсан тул барилга угсралтын явцад энэхүү "Цэвэр" байдлыг алдагдуулахгүй байх нь бидний гол зорилго юм.

Төслийн нэгжийн зүгээс барилгын явцад тоосжилт, дуу чимээг бууруулах тусгай менежмент хэргжүүлж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг тогтвортой хадгалахад тогтмол мониторинг хийж ажиллана.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ