НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


НТУГ-ын ажилтнуудад BIM болон GIS чиглэлийн цуврал лекц зохион байгуулав

УБ Метро төслийн PMC зөвлөх Dohwa Engineering компанийн BIM-GIS мэргэжилтэн Park Kyung Hwan нь метроны төслийн инженерүүд болон НТУГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан BIM болон GIS чиглэлийн цуврал сургалт, лекцийг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт нь инженерүүдийн техникийн мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилготой байсан бөгөөд дараах хуваарийн дагуу явагдсан:

BIM сургалт – 2026 оны 4-р сарын 02

GIS сургалт – 2026 оны 4-р сарын 14

Сургалтын үеэр Building Information Modeling (BIM) болон Geographic Information Systems (GIS)-ийн үндсэн ойлголт, хэрэглээ, мөн эдгээрийг метроны төслүүдэд хэрхэн уялдуулан ашиглах талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Тухайлбал, BIM технологи нь барилга байгууламжийн бүх үе шат (төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалт)-д 3D болон өгөгдөлд суурилсан нэгдсэн загвар үүсгэх боломжийг олгодог бол GIS нь газарзүйн байршилд суурилсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийхэд ашиглагддаг болохыг онцолсон.


Мөн лекцийн хүрээнд BIM-GIS интеграцийн бодит жишээг танилцуулж, тухайлбал:

- Метроны шугамын трассыг оновчтой төлөвлөх

- Газар доорх болон газрын дээрх дэд бүтцийн уялдаа холбоог тодорхойлох

- Эрсдэлийн үнэлгээ болон орчны нөлөөллийн шинжилгээ хийх

- Барилгын явцыг хянах, мэдээллийг бодит цаг хугацаанд шинэчлэх зэрэгт хэрхэн ашиглаж болохыг тайлбарласан.

Энэхүү сургалтын ач холбогдол нь УБ Метро болон бусад төслүүдийн хэрэгжилтэд, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, шийдвэр гаргалтыг илүү оновчтой болгоход оршиж байна. Түүнчлэн BIM болон GIS технологийг хослуулан ашигласнаар төслийн хугацаа, зардлыг бууруулах, чанарыг сайжруулах, цаашдын ашиглалт, засвар үйлчилгээний менежментийг илүү үр ашигтай болгох боломж бүрдэж байгааг онцлон тэмдэглэлээ.