НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН БОННҮ-НИЙ ТАЙЛАНГ ДҮҮРГҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА

Улаанбаатар метро төслийн хүрээнд боловсруулагдсан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний тайланг метроны трассын нөлөөлөлд өртөж буй дүүрэг, хороодын иргэдэд танилцуулах, санал солилцох уулзалтуудыг 2025 оны 6 дугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уулзалтад Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн нийт 40 гаруй хорооны иргэд, оршин суугчид идэвхтэй оролцов.

Уулзалтын гол агуулга:

  • Мэдээлэл өгөх: Метро төслийн зорилго, хэрэгжих явц, трассын байршил болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг танилцуулав.
  • Арга хэмжээ: Оршин суугчдын амьдрах орчинд үзүүлж болох сөрөг нөлөөг бууруулах, арилгах төлөвлөгөөг дэлгэрэнгүй тайлбарлалаа.
  • Иргэдийн оролцоо: Төслийн багийнхан иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь тэмдэглэн авсан юм.


Тус уулзалтуудыг Нэгдсэн төслийн удирдлагын газрын "Улаанбаатар метро" төслийн нэгж, “Эконатур” ХХК болон БНСУ-ын “ДУХУА Инженеринг” ХК-ийн мэргэжилтнүүд холбогдох дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран үр дүнтэй зохион байгууллаа. Цаашид иргэдээс гарсан үнэ төлбөргүй зөвлөмж, саналуудыг төслийн хэрэгжилтэд тусган ажиллахаа төслийн нэгжээс илэрхийлэв.

Дэлгэрэнгүйг: [ ЭНД ДАРНА УУ ]