НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


31 12

Төслийн санхүүжилт: Яагаад энэ бүтэц вэ?

I. Монгол Улсын орлогын ангиллын өөрчлөлт ба санхүүжилтийн орчны шилжилт

Монгол Улс зах зээлийн чиг баримжаат эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд гадаад санхүүжилтийн бүтэц мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Өмнө нь голчлон Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн өндөр хөнгөлөлттэй эх үүсвэрт тулгуурлаж ирсэн бол Үндэсний нийт орлого (ҮНО) тогтвортой өсөж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсантай холбоотойгоор илүү зах зээлд суурилсан, нарийн нийлмэл, цогц санхүүжилтийн тогтолцоонд үе шаттайгаар шилжиж байна. Үүний үр дүнд Монгол Улс олон талт хөгжлийн банкнуудын хөнгөлөлттэй зээлийн цонхноос “төгсөх” (зэрэглэл ахих) үйл явцад орж, зээлийн нөхцөл аажмаар зах зээлийн зарчимд ойртсон.

2024 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Дэлхийн банкны орлогын шинэ ангиллаар Дээд дунд орлоготой улсын (Upper Middle-Income Country - UMIC) ангилалд багтах болсон нь 2014 оноос хойш анх удаа тус ангилалд дахин хамрагдаж буй тохиолдол юм.

Үүний зэрэгцээ Монгол Улс Олон улсын хөгжлийн агентлаг (IDA)-аас зэрэглэл ахиж, цаашид зөвхөн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (IBRD)-ны харилцагч болсон. Ингэснээр IDA-аас олгодог хүүгүй буюу бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдах боломж хаагдаж, харин зах зээлийн нөхцөлд илүү ойр, харьцангуй өндөр хүүтэй IBRD-ны зээл ашиглах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн ерөнхий нөхцөл чангарч, санхүүжилтийн өртөг нэмэгдэж байна.

Азийн хөгжлийн банк (АХБ) нь мөн адил төстэй ангиллын тогтолцоо ашигладаг ба хөгжиж буй гишүүн орнуудыг нэг хүнд ногдох орлого болон зээлжих зэрэглэл гэсэн хоёр үндсэн шалгуураар ангилдаг. Монгол Улс нь“Б бүлэг” буюу “холимог” ангилалд багтаж, хөнгөлөлттэй Азийн хөгжлийн сан (АХС)-ийн эх үүсвэр болон Энгийн хувь нийлүүлсэн хөрөнгө (OCR)-ийн санхүүжилтийн аль алинд нь хамрагдах боломжтой байсаар ирсэн. Гэвч нэг хүнд ногдох ҮНО тогтмол өсөж, зээлжих зэрэглэл сайжрахын хэрээр АХБ-ны зүгээс хөнгөлөлттэй санхүүжилтээс үе шаттай “төгсөх” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.

Олон улсын санхүүгийн байгууллагуудын баримталж буй бодлогын хүрээнд орлого нь нэмэгдэж, зээлжих чадвар нь сайжирсан орнуудад олгох хөнгөлөлттэй тусламжийг (ODA) үе шаттайгаар бууруулж байна. Тухайн хөнгөлөлттэй эх үүсвэрийг нэн буурай хөгжилтэй (LDC) болон эмзэг бүлгийн орнуудад түлхүү шилжүүлж байгаа тул Монгол Улсын хувьд зөвхөн ODA-д тулгуурласан мега төслүүдийг батлуулах боломж бодитоор хумигдсан.

II. Улаанбаатар Метро төслийн санхүүжилтийн хувьд

Дээрх зах зээл, эдийн засгийн өөрчлөлтүүд болон бусад холбогдох нөхцөлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-ны Мөнгөлөг ном (Silver Book)-ын жишиг гэрээний нөхцөлийг баримтлан EPC+F хэлбэрээр хэрэгжүүлэх болон олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр бүрдүүлэх санхүүжилтийн бүтэц бий болсон.

Тодруулбал, бүтээн байгуулалтын ажлын Багц I-ийн тендерийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зарласан бөгөөд 2026 оны 07 дугаар сарын 03-нд нээхээр төлөвлөсөн. Багц II-ын хувьд энэ оны 04 дүгээр сард багтан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ын дотоод "Concept Approval Meeting"-р хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. EBRD нь урьдчилсан байдлаар 500 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн боломжийг судалж байгаа талаар мэдээлсэн. Холбогдох зөвшөөрлийг авснаар санхүүжилтийн гэрээ зурах бэлтгэл ажил эхлэх юм.