НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


МЕТРО ТӨСЛИЙН ӨРТӨӨ БАЙРШИХ 15 ЦЭГТ ХӨРСНИЙ НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

“Улаанбаатар метро” төслийн хүрээнд метроны шугам дагуу өртөө байршихаар төлөвлөгдсөн 15 цэгт хөрсний нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэн, байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойллоо. Энэхүү судалгаа нь метро баригдах газрын хөрс иргэдийн эрүүл мэндэд аюулгүй эсэхийг тогтоох, барилга эхлэхээс өмнөх суурь нөхцөлийг баримтжуулах чухал ач холбогдолтой юм.


Хүнд металлын шинжилгээ:

Иргэдийн эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг хүнд металлын агууламжийг тогтоох шинжилгээгээр дараах үр дүн гарлаа:

  • Шинжилсэн элементүүд: Цайр (Zn), хром (Cr), хар тугалга (Pb), зэс (Cu), никель (Ni) болон кадми (Cd).
  • Дүгнэлт: Дээрх бүх үзүүлэлтүүд Монгол Улсын стандартын (MNS 5850:2019) зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй буюу хүнд металлын бохирдол илрээгүй байна.
  • Эрсдэлийн үнэлгээ: Экологийн эрсдэлийн үнэлгээгээр төслийн талбайн хөрсийг хүний эрүүл мэндэд "аюулгүй", сөрөг нөлөөгүй гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэлээ.
Хөрсний төлөв байдал

Судалгаагаар төслийн нөлөөллийн бүсэд нугын цэвдэгт хөрс, антросол (хотжилтын) болон хар хүрэн хөрс зонхилон тархаж байна. Хэдийгээр хотжилт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр зарим хэсэгт хөрсний байгалийн тогтоц өөрчлөгдсөн ч экологийн индексээр ихэнх байршил “бохирдолгүй” түвшинд үнэлэгдсэн нь төслийн талбайн хөрсний чанар сайн байгааг илтгэж байна.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ