НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


МЕТРОНЫ ТРАССЫН ДАГУУ ПАЛЕОНТОЛОГИЙН ТАНДАН СУДАЛГАА ХИЙЛЭЭ

“Улаанбаатар метро” төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хүрээнд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжих талбайд палеонтологийн хайгуул, судалгааг хийж гүйцэтгэлээ.

2025 оны 09-р сарын 22-оос 09-р сарын 25-ны хооронд зохион байгуулсан тус судалгаанд метроны трасс дайран өнгөрөх 5-н шараас Улиастай хүртэлх нийт 20 орчим км талбайг бүрэн хамруулсан юм.

Судалгааны явц ба үр дүн

Судалгааг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу гүйцэтгэсэн бөгөөд тандан судалгааны дүнд метроны трассын дагуух газрын гадаргад хурдас, чулуулгийн илэрц муу, палеонтологийн үлдвэр илрээгүй байна. Иймд тус талбайг “нөлөөлөл тодорхой бус” ангилалд хамааруулсан бөгөөд энэ нь одоогоор илэрсэн олдвор байхгүй ч хөрсний гүнд дурсгал хадгалагдсан байх боломжийг үгүйсгэх боломжгүйг илэрхийлж байна.

Цаашид анхаарах арга хэмжээ

Хэдийгээр гадаргууд илэрц байхгүй ч байгалийн хүчин зүйл (бороо, үер, салхи) болон барилга угсралтын явцад хөрсний гүнд эртний амьтан, ургамлын үлдвэр илрэх магадлалтайг судлаачид анхааруулж байна. Иймд:

  • Хяналттай ажиллах: Судалгааны тайланд тусгагдсан “Палеонтологийн нөлөөллийн зураг”-ийг барилгын ажилд удиртгал болгон ашиглах;
  • Анхаарал болгоомж: “Нөлөөлөл өндөр” гэж зурагласан талбайнуудад ажиллахдаа анхааралтай байх;
  • Яаралтай мэдэгдэх: Хэрэв үйл ажиллагааны явцад ямар нэгэн олдвор, үлдвэр илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай хандаж, авран хамгаалах ажлыг хуулийн дагуу зохион байгуулахыг зөвлөж байна.