НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


11 09

"Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум" боллоо

Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн томоохон төсөл болох Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро барих төслийн хүрээнд “Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум”-ыг “Маргаашийн өвийг хамтдаа бүтээцгээе” уриан дор өнөөдөр зохион байгууллаа. Уг форумын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын мэндчилгээг уншиж танилцуулж, холбогдох албаны хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.


Хотын даргын мэндчилгээг уншиж танилцуулахдаа НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050", Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөний дагуу хөндлөн чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгсэл метро барих даалгаврыг Засгийн газраас үүрэг болгосон. Үүний дагуу метро барих ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хоёр үе шаттай зохион байгууллаа. Улаанбаатар Метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 11 улсын 20 компани саналаа ирүүлснээс Солонгос улсын “Духуа инженеринг” компани шалгарч, хамтран ажиллаж байна” хэмээв.

Мөн үеэр “Духуа инженеринг” компанийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөн нэмэгдэхийн хэрээр хүн амын төвлөрлийг дагасан дэд бүтцийн асуудлууд гарах болсон. Манай компанийн хувьд Улаанбаатар хотын метроны төслийн нэгдүгээр шугамын төслийг хэрэгжүүлэхийн сацуу Улаанбаатар хотын хөгжлийн төлөө мэдлэг, туршлагаа нэгтгэн хүчин чармайлт гаргана ажиллах болно” гэлээ.


Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслөөс гадна нийслэлийн 4 байршилд төмөр зам доогуурх нүхэн гарц барих, транзит тээврийн хөгжилд суурилсан олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Тус форумын үр дүнд Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн цаашдын чиг хандлага, тэргүүлэх чиглэл, төлөвлөж буй төслүүд, инновацийн болон технологийн шийдлүүдийг хэлэлцэж таниуллаа.


МҮОНТ-д өгсөн ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: https://ulaanbaatar.mn/news/19942