НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


31 03

Төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд үзүүлэх үр өгөөжийн талаар

Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд их багтаамжийн нийтийн тээврийн шийдлүүд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар метро төсөл нь зөвхөн тээврийн хүртээмжийг сайжруулах бус, хотын байгаль орчин, агаарын чанарт бодитой, хэмжигдэхүйц эерэг нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт юм. Төслийн хэрэгжилтийн үр дүнд авто замын түгжрэл буурч, хөдөлгөөний үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ агаар бохирдуулагч хорт бодисын ялгаруулалт мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэх юм.

Дээрх тоон үзүүлэлтийг энгийнээр ойлговол, жилд 213,600 тонн СО₂ буурна гэдэг нь ойролцоогоор 46,000–47,000 автомашины бүтэн жилийн турш ялгаруулах утаатай тэнцэх хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд дунд хэмжээний нэг дүүргийн бүх автомашин зам дээр гарахаа больсонтой адил нөлөө гэсэн үг.

Метро ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, түгжрэлийн үед удаан хугацаанд сул ажилладаг хөдөлгүүрийн үргүй ажиллагаа эрс багасна. Үүний үр дүнд зөвхөн СО₂ төдийгүй утаа, хий, бусад хорт бодисын ялгаруулалт мэдэгдэхүйц буурч, хотын агаар илүү цэвэр, амьдрах орчин илүү эрүүл болох бодит өөрчлөлт бий болно.

Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл жил бүр 13.1 сая ам.долларын хэмнэлт бий болох бөгөөд энэ нь эцсийн дүндээ айл өрх бүрийн эрүүл мэнд, түлшний зардал, цаг хугацааны алдагдалд шууд эерэгээр нөлөөлөх бодит ашиг юм.

Төсөл хэрэгжсэнээр гарах үр өгөөжөөс гадна дэд бүтцийн томоохон төслийн хувьд байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тодорхойлох, үнэлэх, удирдах нь зайлшгүй шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ) болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг (ESIA) дотоод болон олон улсын түвшинд иж бүрнээр гүйцэтгэсэн.

БОННҮ нь Монгол Улсын хууль, эрх зүйн шаардлагыг хангах, төслийн байршил, орчны онцлогт нийцсэн үнэлгээг хийхэд чиглэдэг бол олон улсын ESIA нь олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын стандарт, шаардлагад нийцүүлэх, төслийн ил тод байдал, хариуцлагатай хэрэгжилтийг хангах зорилготой. Ийнхүү хоёр түвшний үнэлгээг хослуулснаар төсөл нь дотоод болон олон улсын шаардлагыг бүрэн хангаж, урт хугацаанд тогтвортой, хариуцлагатай хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж байна.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)

Улаанбаатар метро төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ) боловсруулах ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс Төслийн менежментийн зөвлөх “Духуа Инженеринг” ХК болон түүний туслан гүйцэтгэгч “ЭКО НАТУР” ХХК-ийн мэргэжилтнүүд хамтран эхлүүлсэн. Ажлын хүрээнд эхний тайланг 2025 оны 07 дугаар сард, дундын тайланг 09 дүгээр сард тус тус боловсруулж, эцсийн тайланг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бэлэн болгон БОУАӨЯ-ны цахим мэдээллийн санд баримт бичгийн бүрдлийг ханган байршуулсан.

Цахимд байршуулсны дараа шинжээчийн шүүмжийн дагуу хоёр удаагийн нэмэлт өөрчлөлт, сайжруулалтыг хийж, төслийн талбай болон байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байршлуудын онцлог, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шинжээч, Захиалагч, Төслийн менежментийн зөвлөх болон мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд биечлэн хамтран ажиллаж, санал солилцон зөвшилцөлд хүрсэн. Улмаар санал, шүүмжийн дагуу сайжруулалтыг бүрэн хийж дууссаны дараа цахим бүртгэлийн систем хурлын горимд шилжиж, 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдөр БОУАӨЯ-ны дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, химийн бодисын төсөл хариуцсан өргөтгөсөн Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжигдсэн.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээ (ESIA)

Төслийн хүрээнд олон улсын стандартын дагуу Төслийн менежментийн зөвлөх “Духуа Инженеринг” ХК болон түүний туслан гүйцэтгэгч болох олон улсын “Inogen Alliance” байгууллага нь Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээ (Full ESIA) болон Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (ESMP)-г олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын дараах шаардлагуудад нийцсэн байдлаар 2025 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр боловсруулж дууссан:

  • Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон нийгмийн асуудалтай холбогдох дотоодын хууль тогтоомж, дүрэм журам, зөвшөөрөл;
  • Экваторын зарчмууд (Equator Principles);
  • ОУСК-ийн Гүйцэтгэлийн стандартууд (IFC Performance Standards);
  • ЕБСБХБ-ны Байгаль орчин, нийгмийн бодлого 2024 болон холбогдох шаардлагууд (ESR1–ESR10);
  • Дэлхийн Банкны Группийн холбогдох Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдамжууд (EHS Guidelines);
  • Экспортын зээлийн агентлагийн байгаль орчин, нийгмийн үнэлгээний талаар ЭЗХАХБ-ын Нийтлэг хандлагын зөвлөмж (2024);
  • Бусад холбогдох олон улсын стандарт, удирдамж.

Ажлын хүрээнд төслийн хэрэгжилтийн бүх үе шатанд байгаль орчин, нийгэмд үзүүлэх шууд болон дам нөлөөллийг хамарсан иж бүрэн үнэлгээг хийж, байгаль орчны болон нийгэм-эдийн засгийн суурь судалгааг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ олон улсын болон Монгол улсын холбогдох хууль, бодлого, стандартуудын нийцэл, зөрүүгийн шинжилгээг (gap analysis) хийж, илэрсэн зөрүү, шаардлагуудыг ESIA болон холбогдох төлөвлөгөөнүүдэд бүрэн тусгасан.

Төслийн хэрэгжилтийн явцад ил тод байдал, оролцогч талуудын оролцоог хангах зорилгоор оролцогч талуудын дэлгэрэнгүй зураглалыг гаргаж, influence–interest matrix-д тулгуурласан Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө (SEP), гомдол хүлээн авах, шийдвэрлэх механизм, хяналт-шинжилгээ, тайлагналын тогтолцоог тус тус боловсруулсан. Судалгааны явцад иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүд, эмзэг бүлгийн иргэд болон холбогдох төрийн байгууллагуудад танилцуулга хийж, санал хүсэлт, судалгаа авч ажилласан бөгөөд олон нийтийн зөвлөлдөх уулзалтуудыг 2025 оны 06 болон 11 дүгээр саруудад тус тус зохион байгуулсан.

Түүнчлэн төслийн хүрээнд үүсэх газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой физик болон эдийн засгийн нөлөөллийг тодорхойлон, нөлөөлөлд өртөгсдийн эрх ашгийг хамгаалах, нөхөн олговор олгох, амьжиргааг сэргээх арга хэмжээг тусгасан Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө (RAP)-г боловсруулсан. Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (ESMP) болон амьжиргаа сэргээх, соёлын өвийн менежмент зэрэг дэд болон тусгай төлөвлөгөөнүүд нь төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах, удирдах тодорхой арга хэмжээг тусгаснаараа ач холбогдолтой юм.