НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа.
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМЖИЖ БАЙНА
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН
НТУГ-ЫН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ДУУСЛАА
НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
УЛААНБАДРАХ 300МВт ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯАРМАГ ДАХЬ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ЗАМЫГ СУУРИЛУУЛЛАА


31 03

Төсөл хэрэгжсэнээр хот байгуулалт, дэд бүтцэд үзүүлэх үр өгөөжийн талаар

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хүн ам, авто тээврийн хэрэгслийн тоо, төвлөрсөн бүтэц нь замын ачаалал, түгжрэлийг хотын хөгжлийн хамгийн том сорилтуудын нэг болгож байна. Энэхүү нөхцөлд их багтаамжийн, хурдтай, найдвартай нийтийн тээврийн систем болох метро нь зөвхөн тээврийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хотын эдийн засаг, орон зайн төлөвлөлт, дэд бүтцийн үр ашигт цогц өөрчлөлт авчрах стратегийн ач холбогдолтой юм.

Хотын хөдөлгөөний ачаалал, түгжрэл:

Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим ойролцоогоор 10%-иар сайжирч, тээврийн хэрэгслийн дундаж хурд 18%-иар нэмэгдэнэ. Энэ нь зөвхөн зорчих хугацааг богиносгоод зогсохгүй, шатахуун зарцуулалт болон тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлыг бууруулж, хотын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чухал нөлөө юм.

Хот байгуулалтын үр нөлөө:

Метроны өртөө орчмын нийт 1,318 га нутаг дэвсгэрийг худалдаа, үйлчилгээний чиглэлээр дахин төлөвлөн хөгжүүлэх боломж бүрдэж, хотын эдийн засаг шинэ түвшинд хүрэх нөхцөл бүрдэнэ. Энэхүү хөгжүүлэлт нь “20 минутын хот” концепцод нийцсэн 14 хотын 6 дэд төвийг бэхжүүлэх гол хөшүүрэг болох юм. Түүнчлэн өртөө бүрийг түшиглэсэн Тээвэрт суурилсан хөгжүүлэлт (TOD)-ийн дэд төслүүд үе шаттай хэрэгжиж, 2031 оноос эхлэн жил бүр дунджаар 71.99 сая ам.долларын эдийн засгийн эргэлт бий болгох хүлээлттэй байна.

Мөн төсөл нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (“Улаанбаатар–2040”) болон холбогдох бодлогын баримт бичгүүдэд туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж, хотын орон зайн зохион байгуулалт, өнгө төрхийг шинэ шатанд гаргана.

Дэд бүтэц, нийтийн тээврийн шинэчлэл:

Метро ашиглалтад орсноор нийтийн тээврийн хурд, найдвартай байдал мэдэгдэхүйц сайжирч, хотын хөндлөн чиглэлийн замын ачаалал газар доорх тээвэрт шилжинэ. Үүний үр дүнд авто замын сүлжээний ашиглалтын хугацаа уртасч, засвар үйлчилгээний давтамж буурах зэрэг эдийн засгийн үр ашиг бий болно.

Түүнчлэн метроны шугам нь бусад нийтийн тээврийн төслүүдтэй уялдсан байдлаар төлөвлөгдсөн нь хотын тээврийн нэгдсэн, уялдаа холбоотой системийг бүрдүүлэхэд чухал түлхэц болж, иргэдэд илүү хүртээмжтэй, үр ашигтай, тогтвортой хөдөлгөөнт орчныг бий болгоно.