Тус компани нь 2006 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар ОХУ-ын Иркутск хотод үйл ажиллагаагаа явуулж байна. IR-MASH нь гидравлик багаж хэрэгсэл, өндөр даралтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээр мэргэшсэн бөгөөд аж үйлдвэр, барилга, эрчим хүчний салбарт өргөнөөр ашиглагддаг шийдлүүдийг санал болгодог.
Уулзалтын үеэр талууд харилцан туршлага солилцож, нийлүүлэлтийн чиглэлээр санал бодлоо солилцсон юм. Мөн техникийн шийдэл, тоног төхөөрөмжийн хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан болно.
Энэхүү уулзалтын үеэр IR-MASH компанийн зүгээс Монголын зах зээлд нэвтрэн орж, үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.