НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Х.Нямбаатар: Метроны галт тэрэг болон цахилгаан, механик тоног төхөөрөмжүүдийг Англи улсаас авна

Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газрын баталгаатай урт хугацаатай зээлээр шийдвэрлэх ажлын хүрээнд санхүүжилтийн үндсэн агент, Arranger банкийг сонгон шалгаруулж томилжээ.

Тус улсын Засгийн газрын Экспорт кредит агентлаг UKEF болон санхүү, хуулийн зөвлөхүүдийн хамтаар дэлхийн нэр хүндтэй найман банканд “Санал Илгээх Хүсэлт” (RFP) хүргүүлснээс дэлхийн нэр хүндтэй таван банкнаас Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, Arranger болох саналыг (EoI) ирүүлсэн байна.

Ирсэн саналуудыг харьцуулж, шалгарсан JP Morgan Chase Bank-тай 14 хоногийн турш хэлэлцээр хийн, өчигдөр гэрээ байгуулжээ.

Уг банк нь төслийн баг, зөвлөхүүд болон UKEF-тэй хамтран ирэх саруудад төслийн санхүүжилтийн хамгийн оновчтой, нийслэлд санхүүгийн дарамтгүй байх схемийг үүсгэж, Улаанбаатар метро төслийн дүнгийн 85%-г олон улсын эх үүсвэрээс татан төвлөрүүлж, зохион байгуулж, төслийн хэрэгжилт болон эргэн төлөлтийн хугацаанд санхүүгийн хяналт, зохицуулалт хийж хамтарч ажиллах юм байна.

Урьдчилсан байдлаар Экспорт Кредит Агентлагийн баталгаатай уг зээл нь метро ашиглалтад орох хүртэл эргэн төлөлтгүй, ашиглалтад орсноос хойш 15 жилийн хугацаатай бага хүүтэй, тогтвортой зээл байх ба уг зээлийн үндсэн шаардлага нь үнийн дүнгийн 20 хувьд Англиас бараа материал авах аж.

"Улаанбаатар метроны галт тэрэг болон цахилгаан, механик тоног төхөөрөмжүүдийг Англи Улсаас уг шаардлагын хүрээнд авахаар судалж байгаа"-г хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.

Эх сурвалж: https://ikon.mn/n/3dvg