НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


Улаанбаатар метро төсөл хэрэгжилтийн шатанд орлоо

Улаанбаатар хотын метроны техник эдийн засгийн үндэслэл болон концепц зураг төсөл бүрэн дуусч, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг арван хоёрдугаар сард хийнэ.

"JP Morgan Chase" төслийн зохицуулагч банк болж санхүүжилтийн загварыг боловсруулахаар боллоо.

Хотын дарга Х.Нямбаатар метроны бүтээн байгуулалтыг 2026 оны эхээр эхлүүлэх зорилтоо баталгаажууллаа.

Улаанбаатар хот олон жил хүлээгдсэн нийтийн тээврийн шийдлийг бодитоор хэрэгжүүлэх шатандаа шилжиж байна. Төслийн баг ТЭЗҮ болон концепц зургийг боловсруулж дуусгасан бөгөөд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ирэх аравдугаар сард багтаан дуусгаж, зохицуулалтын шатанд шилжүүлэхээр төлөвлөж байна.

Санхүүжилтийн хувьд “JP Morgan Chase” банк төслийн зохион байгуулагч банкуудын нэгээр томилогдож, экспортын зээлийн агентлагийн бүтэцтэй санхүүжилт босгох ажил хийгдэж байна. Энэ нь цаашид дэд бүтэц, олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн байгууллагуудыг татан оролцуулах чухал суурь болно.

Метроны ТЭЗҮ-д тусгасан шийдлээр эхний шугам Толгойтоос Амгалан чиглэлд нийт 19.4 км урттайгаар үргэлжилж, 15 буудал, нэг техникийн депотой байхаар төлөвлөгдсөн. Ачааллын оргил цагт цагт 17,200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтайгаар тооцоолсон бөгөөд 2013 онд хийгдсэн Японы JICA-гийн судалгааг шинэчилж, гүний өрөмдлөгийг 42 цэгт, 30 метрийн гүнд хийсэн байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний консорциумд “Dohwa Engineering”, “Korea Railroad”, “Korea National Railway”, “Soosung Engineering” зэрэг байгууллагууд оролцож, шугам, буудлын байршил, хөрсний нөхцөл, урсгал тооцоолол болон нийгмийн хөдөлгөөний уялдаа холбоог нарийвчлан судалжээ. “JP Morgan” төслийн санхүүжилтийн эрхийг албан ёсоор авснаар буцалтгүй санхүүжилтийн сонгон шалгаруулалтын үйл явц үргэлжилж байна. Энэ нь Монголд хэрэгжих дэд бүтцийн томоохон төслүүдэд олон улсын хөрөнгө, технологи, туршлагыг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Албан эх сурвалжийн мэдээллээр бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөж байна. 19.4 км урттай, 15 буудал бүхий метроны шугам ашиглалтад орсноор нийслэлийн түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах бөгөөд хот доторх авто болон автомашины урсгалыг хуваалцаж, нийтийн тээврийн тогтвортой байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: https://cnbc.mn/news/h2b42