НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


ИХ БРИТАНИ, ФРАНЦ УЛСУУДЫГ ХОЛБОСОН "EUROTUNNEL LE SHUTTLE"

Их Британи, Франц улсуудыг холбосон, дэлхийд алдартай зам бол инженерийн гайхамшиг гэгддэг "Eurotunnel" юм. Нийт 50 км урттай энэхүү туннель нь дэлхийн хамгийн урт, далай доорх төмөр замын байгууламжуудын нэг юм.

Далай доорх тус туннелиэр автомашин, ачаа тээврийн хэрэгсэл болон зорчигчдыг тээвэрлэх галт тэрэгний тусгай үйлчилгээг "Le Shuttle" үзүүлдэг. Тодруулбал, жолооч нар Английн Фолкстон дахь терминалд шаардлагатай шалгалтуудыг хийлгэсний дараа тусгайлан зориулсан галт тэрэгний хэсэгт өөрийн тээврийн хэрэгслийг байрлуулдаг. Галт тэрэг Ла-Маншийн хоолой доогуурх туннелийг гатлан, зорчигчдыг ердөө 35 минутын дотор Францын Кале хотод хүргэдэг байна.

"Eurotunnel Le shuttle" нь ачаа тээврийн урсгалыг тасралтгүй хангаж, Европ тивийн худалдаа, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд жил бүр 2 сая гаруй автомашин дамжин өнгөрдөг гэнэ.

эх сурвалж: https://ipiu.mn/undefined/articles/68d9d28597c755152d0e5d3c