НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ

Их багтаамжийн нийтийн тээврийн төсөл нь хотжилтын шалтгаант хүн амын төвлөрөл, өсөлт түүнийг дагалдах асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ хотын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх чухал хөшүүрэг болдог. Улаанбаатар Метро төсөл нь зөвхөн эдийн засгийн үр өгөөжөөр хязгаарлагдахгүй, нийгэм, байгаль орчин, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийг цогцоор нь дэмжих стратегийн ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт юм. Төсөл хэрэгжсэнээр шууд болон шууд бус олон талын үр өгөөж бий болох ба эдгээрийг тоон болон чанарын үзүүлэлтээр үнэлэх боломжтой. Үүнд:

  • Эдийн засгийн үр нөлөө: 2040 оны түвшинд жил бүр тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал (VOC) 347.6 сая ам.доллароор, зорчих хугацааны зардал (VOT) 281.6 сая ам.доллароор буурах судалгаа гарсан. Ингэснээр авто зам дээр өнгөрүүлэх хугацаа багасан аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээмж нэмэгдэж, иргэд хувь хүний хөгжил, чөлөөт цагаа зөв, үр бүтээлтэй өнгөрөөх боломж бүрдэнэ. Цаашлаад, хотын аялал жуулчлал хөгжсөнөөр Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор улсын НӨАТ-ын орлого жил бүр 117 сая ам.доллароор, Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого 86.4 сая ам.доллароор, ХХОАТ болон ААНОАТ-ын орлого тус бүр 52.3 сая ам.доллароор нэмэгдэх судалгаа гарсан.


  • Нийгмийн үр нөлөө: Иргэд автобусаар 143 минутад явах зайг метрогоор 31.25 минутад туулах нөхцөл бүрдээд зогсохгүй нийт өртөөнүүдийн хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч шууд үр ашгийг хүртэх боломж бүрдэхээр байна. Төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор 150’000 ажлын байрыг төвлөрүүлэх юм. Мөн энэхүү төсөл нь тусгай хэрэгцээт иргэдийн хэрэгцээнд бүрэн нийцсэн орц, гарц бүхий тав тухтай тээврийн хэрэгсэл байх юм.

  • Байгаль орчин, агаарын чанар: Төсөл хэрэгжсэнээр жилд СО2 213,600 тн, NOx 400тн, SOx 7%-иар тус тус буурч агаарын чанар сайжирна. Зам дээрх тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэх тул түгжрэлийн үед хөдөлгүүрийн үргүй ажиллагаа буурч, утаа, хий, хорт бодисын ялгаруулалт багасах эерэг нөлөөтэй. Энэхүү байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөөг мөнгөн дүнгээр илэрхийлэхэд жилд 13.1 сая ам.долларын зардал хэмнэж байна.

  • Хотын хөдөлгөөний ачаалал, түгжрэл: Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10%-иар сайжирч, дундаж хурд 18%-иар өсөх төлөвтэй байна.


  • Хот байгуулалтын үр нөлөө: Метроны өртөө орчмын 1,318 га нутаг дэвсгэрийг худалдаа, үйлчилгээний зориулалтаар дахин төлөвлөн хөгжүүлэх замаар төслийн зүгээс хотын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд хотын орон зайн бүтцийг өөрчлөх “20 минутын хот”-ын концепцоор тодорхойлсон 14 хотын 6 хотын төвийг хөгжүүлэх үйл ажиллагааны гол хөшүүрэг болох боломж бүрдэх юм. Төсөл хэрэгжсэнээр хотын дүр төрх сайжрах, өртөө тус бүр дээр худалдаа, үйлчилгээний байгууламж, явган алхалтыг дэмжсэн Тээвэрт суурилсан хөгжүүлэлтийн (TOD) дэд төслүүд үе шаттайгаар хэрэгжих буюу 2031 оноос эхлэн жил бүр 71.99 сая ам.долларын хөрөнгө эргэлдэхээр байна. Мөн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (“Улаанбаатар-2040”) болон бусад бодлогын бичиг баримт, төлөвлөгөөнд туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно.

  • Зам, тээврийн осол, аюулгүй байдал: Авто зам дээрх түгжрэл буурч, хувийн авто машины хэрэглэгчдийн тоо буурах, хөдөлгөөн зохицуулалт сайжрах, улмаар зам тээврийн ослоос үүдэлтэй зардал нь (VIC) 3.3 сая ам. доллароор жил бүр буурч, авто замын түгжрэлийн шалтгаант эдийн засгийн хохирлуудын нэг багасна.

  • Дэд бүтэц, нийтийн тээврийн шинэчлэл: Төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хурд, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, хотын хөндлөн чигийн дагуух замын ачаалал газар доорх метро руу шилжсэнээр дэд бүтцийн ашиглалт уртсах, засвар үйлчилгээний давтамж багасах зэрэг үр өгөөжтэй. Мөн метро төслийн чиг нь бусад төслүүдтэй уялдсан байгаа нь нийтийн тээврийн цогц системийг бүрдүүлэхэд эерэг үр нөлөөтэй.