
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг хоёр багцад хуваасан нь төслийн хэрэгжилтийн цаг хугацаа, эрсдэлийг хуваарилах, санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхэд оновчтой болгох зэрэг давуу талтай. Төсөвт өртгийн хувьд Багц I нь 1,893.72 сая ам.доллар бол Багц II 496.11 сая ам.доллар.

Багц I нь 2025 оны 12 дугаар сарын 24-нд төслийн бүтээн байгуулалтын ажлын худалдан авах ажиллагааны хоёрдугаар үе шатыг EPC+F (Engineering, Procurement, Construction + Financing) нөхцөлтэйгөөр зарласан бөгөөд 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нээхээр төлөвлөсөн. EPC+F бүтэц нь гүйцэтгэгч тал санхүүжилтийн шийдлийг хамтад нь санал болгох боломжийг олгож байгаа бөгөөд ингэснээр:


Багц II-ын санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр бүрдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ хүрээнд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-тай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Төслийн хэрэгжилтийн явцад ил тод байдал, оролцогч талуудын оролцоог хангах зорилгоор оролцогч талуудын дэлгэрэнгүй зураглалыг гаргаж, influence–interest matrix-д тулгуурласан Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө (SEP), гомдол хүлээн авах, шийдвэрлэх механизм, хяналт-шинжилгээ, тайлагналын тогтолцоог тус тус боловсруулсан. Судалгааны явцад иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүд, эмзэг бүлгийн иргэд болон холбогдох төрийн байгууллагуудад танилцуулга хийж, санал хүсэлт, судалгаа авч ажилласан бөгөөд олон нийтийн зөвлөлдөх уулзалтуудыг 2025 оны 06 болон 11 дүгээр саруудад тус тус зохион байгуулсан.
Түүнчлэн төслийн хүрээнд үүсэх газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой физик болон эдийн засгийн нөлөөллийг тодорхойлон, нөлөөлөлд өртөгсдийн эрх ашгийг хамгаалах, нөхөн олговор олгох, амьжиргааг сэргээх арга хэмжээг тусгасан Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө (RAP)-г боловсруулсан.
Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (ESMP) болон амьжиргаа сэргээх, соёлын өвийн менежмент зэрэг дэд болон тусгай төлөвлөгөөнүүд нь төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах, удирдах тодорхой арга хэмжээг тусгаснаараа ач холбогдолтой юм.