Улаанбаатар хотын метро нь цахилгаан хангамжийн хувьд хамгийн өндөр ангилал буюу 1-р зэргийн хэрэглэгчээр төлөвлөгдөж, хоёр тусдаа, бие даасан эх үүсвэрээс цахилгаан авах шийдэлтэй.
Нэг талын цахилгаан тасарсан ч нөгөө тал нь дангаар 29 МВт хүртэлх чадлаар метроны бүх үйл ажиллагааг бүрэн хангах боломжтой бөгөөд үүнээс гадна өртөө бүр өөрийн нөөц цахилгаан үүсгүүртэй байхаар төлөвлөсөн. Ингэснээр цахилгаан тэжээл автоматаар шуурхай, найдвартай шилжиж, үйл ажиллагаа доголдохгүй.
Иймээс цахилгаан тасрах үед метро зогсох, харанхуй болох, гацах эрсдэлгүй бөгөөд иргэд тог тасраад саатах вий гэж санаа зовох шаардлагагүй, метро тасралтгүй, найдвартай ажиллах нөхцөлөөр бүрэн хангагдахаар төлөвлөгдсөн байгаа