НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


МЕТРО ТӨСӨЛ БОЛОН БОННҮ ТАЙЛАНГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ХИЙГДЛЭЭ



Метро төслийн хүрээнд боловсруулагдсан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний тайланг метроны трассын нөлөөлөлд өртөж буй Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хороодын иргэдэд танилцуулах, санал солилцох уулзалтыг 2025 оны 06 дугаар сарын 25-нд зохион байгууллаа.

Уулзалтын үеэр метро төслийн зорилго, хэрэгжих явц, трассын байршил, байгаль орчин болон оршин суугчдын амьдрах орчинд үзүүлэх нөлөөлөл, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн зүгээс гаргасан асуултад төслийн багийн зүгээс тодорхой тайлбар, хариулт өгсөн юм.

Тус уулзалтыг Нэгдсэн төслийн удирдлагын газрын "Улаанбаатар метро" төслийн нэгж, “Эконатур” ХХК, “ДУХУА Инженеринг” ХК ийн БНСУ ын мэргэжилтнүүд, мөн Чингилтэй дүүрэг 1, 2, 3-р хорооны Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд уулзалтад иргэд идэвхтэй оролцож, санал бодлоо нээлттэй илэрхийллээ.

Оролцогч иргэдийн дийлэнх нь төслийн талаарх ойлголтоо сайжруулж, асуултад тодорхой хариулт авсандаа сэтгэл хангалуун байгаа илэрхийлсэн бөгөөд уулзалтыг үр дүнтэй зохион байгуулсан гэж дүгнэж байна. Цаашид иргэдийн санал, зөвлөмжийг төслийн хэрэгжилтэд тусган ажиллахаар холбогдох талууд мэдээллээ.