Имарт ХХК нь Улаанбаатар метро төсөлтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, төслийн багт газар доорх бизнес хөгжүүлэлтийн талаар танилцуулга хийж, харилцан мэдээлэл солилцсон. Үүнд Нийтийн Тээвэрт Суурилсан Хөгжүүлэлт (TOD)-н хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар харилцан яриа өрнүүлэв.

