Улаанбаатар метро төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний үр дүнд үндэслэн төслийн дараагийн шатанд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх шаардлагатай гэж дүгнэжээ.
Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/117 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэж, тайланг 2026 оны 1 дүгээр улиралд багтаан холбогдох яаманд хүргүүлж, хянуулан шийдвэрлүүлэх шаардлагатай байна.
Энэхүү нарийвчилсан үнэлгээ нь төслийн байгаль орчинд үзүүлэх боломжит нөлөөллийг иж бүрэн тодорхойлж, бууруулах арга хэмжээг төлөвлөх чухал үе шат болох юм.