НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


УБ МЕТРО, УБ ТРАМ ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД “ЗОРЧИГЧИЙН ВАГОН ДЕПО”-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Улаанбаатар метро, Улаанбаатар Трам төсөл нь төмөр замын салбарт хамаарах хотын хөнгөн тээврийн дэд бүтцийн нэг учир төслийн инженер, техникийн ажилтнууд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн харьяа “Зорчигчийн вагон депо”-ийн үйл ажиллагаатай танилцав.

Депогийн үндсэн чиг үүрэг нь зорчигчийн бүх төрлийн вагоны ТО-1, ТО-2 нэртэй их болон дунд засварын ажлыг гүйцэтгэх, ашиглалтын тасралтгүй найдвартай байдлыг хангах, зорчигчийн аюулгүй, тав тухтай зорчих орчныг бүрдүүлэхэд чиглэдэг. Тус байгууллагад Засварын цех, Компьютер оношилгооны тасаг, Вагон угаалгын хэсэг, мөн 1520 мм өргөн царигийн хос дугуйн засварын цехүүд багтдаг бөгөөд нэгжүүдийн үйл ажиллагааны талаар Депогийн дарга Б.Юлхарсүрэн мэдээлэл өгч, танилцуулсан. Мөн энэ үеэр вагон депогийн ашиглалтын явцад тулгардаг хүндрэл, ашиглалтын норм, вагоны насжилт болон гадны техник, технологийн талаар харилцан санал солилцлоо.

Зорчигчийн вагон депо нь 1962 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр “Суудлын вагон депо” нэртэйгээр анх байгуулагдаж, эдүгээ 1000 гаруй ажилтантай болсон бөгөөд Монгол Улсын тохируулагч агентлагаар баталгаажуулсан ISO 9001 (чанарын удирдлага), ISO 14001 (байгаль орчны удирдлага), ISO 45001 (хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлага) зэрэг олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж буй ажээ.

Эх сурвалж: https://www.ipiu.mn/metro/articles/68184c7147af9ce69cf0778c