НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


ӨРТӨӨНИЙ БАЙГУУЛАМЖ

Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн загвар зургийг Нийслэлийн Ерөнхий Архитектор 2025.02.20-ны өдөр баталсан. Энэхүү загвар зураг нь 6 үндсэн агуулгаас бүрдэнэ.

Анхааруулга: Нарийвчилсан зураг төслийг EPC гүйцэтгэгч боловсруулах тул энд танилцуулж буй бүх мэдээлэл нь зөвхөн концепцийн түвшинд байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.

УБ метро нь 15 өртөөтэй байх ба үүний 14 нь газар доор, 1 нь газрын түвшинд төлөвлөгдсөн юм. Эцсийн өртөө болох E7 нь депогийн өмнө байрлах бөгөөд депо болон газар дээрх өртөөний өндөржилтийн хувьд депогийн өндөржилттэй ижилхэн түвшинд байх юм. 

Газар доорх өртөөг барих үйл явцад ашиглагддаг газар ухах ба хучих (Cut & Cover) арга нь доор үзүүлснээр дээрээс доош, доороос дээш гэсэн хоёр төрөлд ангилагдана. Судалгааны баг нь Улаанбаатар метроны 1-р шугамын өртөөний барилга угсралтын үйл ажиллагаанд доороос дээшлэх аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь “УБ Метро” байгууламжийн барилга угсралтын үеийн газар шорооны ажил нь газрын гадаргын түвшнээс доор хийгдэх тул авто замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх үүднээс замын хучилтын хавтан (road decking) хийх шаардлагатай. 

Туннел өрөмдлөгийн машин (TBM) нь газар доорх өртөөний шафт (launching shaft ) хэсгээр дамжин дээш гарч засвар үйлчилгээ хийгдэх тул доороос дээш (Bottom-up) аргыг хэрэглэхээр санал болгож байна. 


Өртөөний байгууламжууд "АРАЛ" болон "ХАЖУУГИЙН" хэлбэрийн 2 төрлийн тавцантай байх ба энэ нь тус бүр нэг замтай зэрэгцээ 2 туннел эсвэл 2 замыг нэг туннел дотор байрлуулахаас шалтгаалах болно. Өртөөний төлөвлөлтөнд зорчигчдод тав тухтай аюулгүй загвартай, үйл ажиллагааны найдвартай болон зардлын үр ашигтай төлөвлөлтийг боловсруулсан.


Өртөөний элементүүд