Улаанбаатар хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт болох “Улаанбаатар метро” төслийг амжилттай хэрэгжүүлэх, ашиглалт, засвар үйлчилгээний нарийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд НЗДТГ-ын 100 хувийн тэтгэлгээр БНСУ-ын Халла их сургуульд метро, төмөр замын инженерчлэлийн чиглэлээр магистрын хөтөлбөрт 7 оюутан шалгарч, “Хариуцлагын гэрээ”-г албан ёсоор байгуулав.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
Сургалтын хөтөлбөрөө амжилттай дүүргээд эх орондоо ирж Улаанбаатар хотын их бүтээн байгуулалтад гар бие оролцох нь чухал гэдгийг онцлоод баяр хүргэж, амжилт хүслээ.





Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цаашид бид хүний нөөц, инженер, багшлах боловсон хүчинг дотооддоо бэлтгэх зорилготой юм.