НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


“Улаанбаатар метро” төслийн баг Газар доорх өртөөний барилга угсралтын ажлын workshop зохион байгууллаа

03 дугаар сарын 31-ний өдөр “Улаанбаатар метро” төслийн баг төслийн үйл ажиллагааг инженер, техникийн ажилтнууд болон олон нийтэд сурталчлан таниулах, мөн салбар хоорондын мэдлэг, ойлголтыг нэгтгэх зорилгоор “Сургалт-хэлэлцүүлэг №1: Газар доорх өртөөний барилга угсралтын ажил”-ыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь төсөл хоорондын уялдаа холбоог сайжруулах, багийн ажиллагааг дэмжих, мөн орчин үеийн метроны инженерийн шийдлүүдийг танилцуулах хөтөлбөрийн хүрээнд явагдлаа.

Өдөрлөгийн хүрээнд дотоод, гадаадын туршлагатай мэргэжилтнүүд дараах үндсэн сэдвүүдээр илтгэл тавьж, харилцан мэдээлэл солилцов. Үүнд:

  • Геотехникийн эрсдэлийн удирдлага: Газар доорх байгууламжийн аюулгүй байдлыг хангах, тохиолдож болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах аргачлал.
  • Өртөөний барилга угсралт: Метроны өртөөний барилгын инженерийн шийдлүүд, бодит кэйс (Case study) дээр суурилсан туршлага.
  • Дохиолол холбооны систем: Метро төслийн аюулгүй байдлын амин сүнс болсон орчин үеийн дохиолол холбооны технологийн танилцуулга.

Зөвхөн онолын мэдлэг олгохоос гадна оролцогчид багт хуваагдаж, хөгжөөнт тоглоом болон практик даалгавруудаар дамжуулан хамтын ажиллагааны үнэ цэнийг бэхжүүллээ. Мөн дэлхийн томоохон дэд бүтцийн төслийн туршлага болох "London's Super Tunnel" баримтат киног үзэж сонирхсон нь оролцогчдод төслийн далайц, техникийн сорилтуудыг гүнзгий ойлгоход чухал ач холбогдолтой байв.